Орхон аймгийн Онцгой байдлын газрын Эрдэнэт үйлдвэр ТӨҮГазрын Гэрээт гал түймэр унтраах, аврах 58 дугаар ангийн алба хаагчид Монгол Улсын Шадар сайдын баталсан “Үер усны ослоос урьдчилан сэргийлэх нэгдсэн арга хэмжээний удирдамж”-ийн хэрэгжилтийг хангуулах ажлын  чиглэл Мөн Онцгой байдлын газрын даргын өгсөн үүргийн дагуу тус ангийн үйлчлэх хүрээний нутаг дэвсгэрийн далан шуудууг цэвэрлэх ажлыг 2020 оны  07 дугаар сарын 21-22-ны өдөр зохион байгуулж  ажилласан. 

Ажлын хэрэгжилт болон урьдчилан сэргийлэх ажлын хүрээнд ус цаг уур орчины шинжилгээний төвтэй хамтран ажиллаж цаг агаарын мэдээллийг 5 хоногоор авч ажиллаж байна.

Их хэмжээний усархаг аадар бороотой үед бэлтгэл ээлжийн алба хаагчид үйлчлэх хүрээний нутаг дэвсгэрийн далан шуудууг шалгах ажлыг зохион байгуулан ажиллаж байна.