Монгол улсын засгийн газрын 2020 оны “ Боловсролын салбарт хэрэгжүүлэх арга хэмжээний тухай ” 32 дугаар тогтоол, Улсын Онцгой комиссын 02 дугаар албан даалгаврыг хэрэгжүүлэх бүх шатны сургалтын байгууллагын хичээл, сургалтын бэлтгэлийг хангах.

Монгол улсын шадар сайдын удирдамжит ажлын шалгалтын биелэлтийг хангуулах ажлын хүрээнд 2020 оны 08 дугаар сарын 26-ны өдөр Орхон аймгийн Онцгой байдлын газрын Эрдэнэт үйлдвэр төрийн өмчит үйлдвэрийн газрын Гэрээт гал түймэр унтраах, аврах 58 дугаар ангийн Гал түймрийн улсын хяналтын байцаагч Эрдэнэт үйлдвэр төрийн өмчит үйлдвэрийн газрын харьяа Эрдэнэт цогцолбор дээд сургууль,Ерөнхий боловсорлын Орос 19 дүгээр сургууль, Орос 6 дугаар цэцэрлэгүүдэд сургалтын бэлтгэлийг хангуулах хяналт, шалгалтын ажлын биелэлтийг шалган ажиллаж байна.