Мэдээ мэдээлэл

28
08 сар
2020
ШУУРХАЙ АЛБАНЫ АВТОМАШИНЫГ ХҮЛЭЭН АВЛАА

Орхон аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 58 дугаар ангийн Шуурхай албаны зориулалтанд үүрэг гүйцэтгэж байсан LAND CRUISER-100 маркын автомашины гүйлтийн хугацаа дууссан тул Эрдэнэт үйлдвэр төрийн өмчит үйлдвэрийн газрын удирдлагуудад дээрх асуудлыг танилцуулж шийдвэрлүүлснээр Авто тээврийн цехд албаны хэрэгцээнд ашиглагдаж байсан 2009 онд үйлдвэрлэгдсэн туулах чадвар сайтай NISSAN PATROL-V61 маркын автомашиныг Гал түймэр унтраах, аврах ангийн бэлтгэл бэлэн байдлыг хангах үүднээс шийдвэрлэж өгсөн байна.

Дээрх автомашин нь шуурхай албаны зориулалтаар ашиглагдах бөгөөд аюулт үзэгдэл, ослын дуудлага дээр хурдан шуурхай хүрэлцэн очих юм.