Онцгой байдлын ерөнхий газрын 2020 оны зорилтын хүрээнд Алба хаагчдын эрүүл ахуй, хөдөлмөрийн аюулгүй байдлыг хангаж, тогтвортой ажиллах орчин, нөхцлийг бүрдүүлэх ажлын хүрээнд Орхон аймгийн Онцгой байдлын газрын Эрдэнэт үйлдвэр Төрийн өмчит үйлдвэрийн газрын гэрээт Гал түймэр унтраах, аврах 58 дугаар ангийн захирагчийн зөвлөлөөс алба хаагчдын нийгмийн асуудлыг шийдвэрлэх зорилгоор “Хариу нэхээгүй тус” аяныг зохион байгуулж байгаа билээ.

Аян маань үргэлжилж тус ангийн Аврагч-гал сөнөөгч, ахлах ахлагч Х.Ганзоригт 8х7 метр харьцаатай байшинг хамт олон нь өөрсдийн дотоод нөөц бололцоог тулгуурлан барьж дуусгасан байна.

Аврагч-гал сөнөөгч, ахлах ахлагч Х.Ганзориг нь 2020 оны 08 дугаар сарын 10-ны өдрөөс 2020 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр хүртлэх хугацаанд / COVID-19 / Оросын холбооны улсаас  Монгол улсад ирсэн иргэдийг Эрдэнэт үйлдвэр төрийн өмчит үйлдвэрийн газрын Эрдэнэт сувилал цогцолборын байранд 21 хоног тусгаарлахад  үүрэг гүйцэтгэсэн. Хамт олон нь тусгаарлах байранд үүрэг гүйцэтгэх хугацаанд нь байшинг нь барьж дуусган ангийн хамт олон болон гэрбүлийнх нь угтан авч хүлээлгэн өглөө. ахлах ахлагч Х.Ганзориг нь Онцгой байдлын албанд 18 жил үүрэг гүйцэтгэж байгаа удам дамжсан Аврагч юм.