Баянгол дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Нийслэлийн ерөнхий боловсролын лаборатори 141 дүгээр сургуулийн дунд ангийн 1 бүлгийн 41 сурагчдад 2020 оны 10 дугаар сарын 01-ний өдөр танхимын сургалт зохион байгууллаа.

Хүүхдүүдэд гамшгаас хамгаалах сургалтыг зохион явуулж, “Гал түймэр”, “Газар хөдлөлт”, “Уур амьсгалын өөрчлөлт”, “Халдварт өвчин” сэдэвт хичээлийг 1 цагийн хугацаатайгаар зохион байгуулж, танхимын дадлага хийлээ.

Сургалтаар болзошгүй аюул, гамшиг осол болон аюул ослын үед өөрийгөө хэрхэн хамгаалах, бусдаас тусламж хүсэх, мэдэгдэх анхан шатны ойлголт, аюулгүй байдлаа хангах талаар хуримтлуулж, сонирхсон асуултаар харилцан ярилцлаа.

Баталгааны хуудсаар сургалтыг баталгаажуулж, гал түймэр, гамшиг осол, халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх 2 төрлийн гарын авлага, материал нийт 82 ширхэг, ой хээрийн түймрээс урьдчилан сэргийлэх зурагт хуудас 5-ыг тус тус тарааж ажиллалаа.