Хан-Уул дүүргийн 18 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Хобби” сургуулийн бага ангийн 3 бүлгийн 83 сурагчдад 2020 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр 3 үе шаттайгаар танхимын сургалт зохион байгууллаа.

Хүүхдүүдэд гамшгаас хамгаалах сургалтыг зохион явуулж, “Гал түймэр”, “Газар хөдлөлт” сэдэвт хичээлийг 2 цагийн хугацаатайгаар зохион байгууллаа.

Сургалтаар болзошгүй аюул, гамшиг осол болон аюул ослын үед өөрийгөө хэрхэн хамгаалах, бусдаас тусламж хүсэх, мэдэгдэх анхан шатны ойлголт, аюулгүй байдлаа хангах талаар мэдлэг хуримтлуулж, сонирхсон асуултаар харилцан ярилцлаа.

Баталгааны хуудсаар сургалтыг баталгаажуулж, гал түймэр, гамшиг осол, халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх 2 төрлийн гарын авлага, материал нийт 166 ширхэг, ой хээрийн түймрээс урьдчилан сэргийлэх зурагт хуудас 5-ыг тус тус тарааж ажиллалаа.