Дэлхийн зөн-Монгол олон улсын байгууллагын “Гамшигт тэсвэртэй хотууд” төсөл хөтөлбөр Орхон аймаг, Эрдэнэт хотод 2018-2020 оны хугацаанд хэрэгжсэн. Энэ хугацаанд тус газрын холбоо зарлан мэдээллийн техник хэрэгслүүдийн хүчин чадлыг сайжруулах зорилгоор нийт 43,7 сая төгрөгний  тоног төхөөрөмжүүдийг шийдвэрлүүлэн ажилласан. Үүнд: Шуурхай удирдлагын төвд 46 инчийн дэлгэц-3, дэлгэц нэгтгэлийн төхөөрөмж-1, icom маркын дахин дамжуулагч станц-1, mavic2 дроне-1, сансарын холбооны 9575 маркын иридиум утас-1, гал түймэр унтраах анги салбаруудад суурин болон автомашины, гар станц зэрэг нийт 2 төрлийн 15 ширхэг радио холбооны тоног төхөөрөмжүүдийг нийт 28,3 сая төгрөг тусгуулж шийдвэрлүүлсэн.

 

Аймгийн хэмжээнд ашиглагдаж байгаа гамшгийн аюулыг зарлан мэдээлэх, сирень дуут дохионуудыг нэгдсэн удирдлагын системд холбох ажлыг 15,4 сая төгрөг шийдвэрлүүлж, Улаанбаатар хотын Topsper ХХК-тай хамтран нийт 12 цэгт радио долгион хүлээ авч суурилуулж мөн аймгийн мэдээлэл холбооны сүлжээ ТӨХК-ны 163 дугаар реленд 1 ширхэг дахин дамжуулагч, Хойд бүсийн  шуурхай удирдлага, зарлан мэдээллийн төвийн өрөөнд удирдлагын хайрцагыг  тус тус төхөөрөмжлөн 2020 оны 08 дугаар сарын 31-ний өдрийн 19 цагт аймгийн хэмжээнд, нэгдсэн удирдлагаар, нэгэн зэрэг дуугаргаж туршин шалгаж хүлээн авсан. Энэ хугацаанд техникийн ямар нэгэн саатал гараагүй хэвийн ажилсан. Энэхүү ажил нь гамшгийн аюулыг орон нутгийн иргэд, олон нийтэд хугацаа алдахгүйгээр түргэн шуурхай дамжуулах боломжийг бүрдүүлж өгсөн юм.

Онцгой байдлын албаны хэмжээнд орон нутгуудаас анх удаа радио системээр шийдвэрлэсэн нь онцлог болж байна. Дээрх төслийн хэрэгжих хугацаа дуусч 2020 оны 09 дүгээр сарын 4-нд тус аймагт хаалтын үйл ажиллагаагаа амжилттай зохион байгуулж өндөрлөсөн.