Хойд бүсийн төв-Орхон аймгийн Онцгой байдлын газрын даргын баталсан удирдамжийн дагуу алба хаагчдад хувцасны хангалт, хангалтаар олгогдсон хувцас хэрэглэлийг дүрмийн дагуу хэрэглэж байгаад хяналт тавих зорилгоор бие бүрэлдэхүүний хувцас жагсаалийн үзлэгийг 2020 оны 09 дүгээр сарын 15-ны өдрийн 09:00 цагт газрын жагсаалын талбайд зохион байгууллаа. 

Тус үзлэгээр

  • Алба хаагчдын бичиг баримт, биед байх зүйл
  • Гадаад үзэмж
  • Жагсаалын дүрмийн мэдлэг
  • Удирдах албан тушаалтны жагсаалын дүрмээр удирдах ур чадвар
  • Бие бүрэлдэхүүний ирц зэргийн шалгаж ажилласан.
  • Жагсаалын үзлэгт хамт олноо тэргүүлэн сайн бэлтгэж оролцсон алба хаагчийг сайшааж, хангалтгүй ач холбогдол өгч оролцоогүй алба хаагчдад “Сахилгын дүрэм”-ийн дагуу хариуцлага тооцох зэргээр бэлтгэн ажиллалаа.