Онцгой байдлын газрын даргын тушаалаар баталсан удирдамжийн дагуу дотоод хяналт шалгалт явуулах ажлыг 2020 оны 09 дүгээр сарын 14-17-ны өдөр хүртэл зохион байгуулахаар ажлын хэсэг ажиллаж байна.

Ажлын хрэсгийн бүрэлдэхүүнд Газрын орлогч, урьдчилан сэргийлэх тасгийн дарга-гамшгаас хамгаалах улсын хяналтын байцаагч, дэд хурандаа Д.Золжаргал, Улсын наацийн салбарын дарга, дэд хурандаа Г.Эрдэнэчулуун, Эрсдэлийн үнэлгээ хариуцсан мэргэжилтэн, дэслэгч С.Саруул, Хүний нөөц, бие бүрэлдэхүүний сургалт хариуцсан мэргэжилтэн, ахлах дэслэгч Д.Цэрэн-Очир, Шуурхай удирдлага, зарлан мэдээллийн тасгийн дарга, ахлах дэслэгч, Г.Уртнасан нарын бүрэлдэхүүнтэй шалгаж байна. 

Тус шалгалтаар:

Монгол улсын Засгийн газрын 2017 оны 01, 2018 оны 258 дугаар тогтоол,

– Онцгой байдлын ерөнхий газрын даргын 1/01 албан даалгаврын хэрэгжилт

– Өвөлжилтийн бэлтгэл, ажлын явц

–  Алба хаагчдын хөтөлбөл зохиох бичиг баримт шалгаж үнэлэх

– Гал түймэртэй тэмцэх газраас ирсэн удирдамж, үүрэг даалгаврын  хэрэгжилт

  – Жагсаалын үзлэг/ Хувийн бичиг баримтууд/

  – Анги салбарын ёс зүйн албаны үйл ажиллагаа

 – Багаж зэвсэглэмжийн туршин шалгасан материалууд

Газрын 2020 оны үйл ажиллагааны хэрэгжилтийг хангаж байгаа эсэх зэргээр шалгалтыг зохион байгуулан ажиллаж байна.