Орхон аймгийн Онцгой байдлын газрын дарга, хурандаа Г.Ганбаатар, аймгийн Мэдээлэл холбооны сүлжээ ТӨХК-ийн захирал Г.Эрдэнэбат нарын баталсан удирдамжийн дагуу 2020 оны 09 дүгээр сарын 16-ны өдөр Баян-Өндөр уулын оройд байрлах 163 дугаар релейний станцад гал түймрийн аюулаас хамгаалагдсан байдал, объект хүртэлх зам гарцын эвдрэл гэмтэл зэргийг шалган зааварчилгаа зөвлөмжийг өгч ажиллалаа.

Тус Релейны станц нь аймгийн хэмжээнд мэдээлэл холбоо, өргөн нэвтрүүлэг, ФМ радиогийн чиглэлээр үйл ажиллагаа явуулж байгаа байгууллагуудын олон төрлийн тоног төхөөрөмжүүд нэг дор байрладаг станц юм.

Хяналт шалгалтыг Онцгой байдлын газрын Гал түймрийн улсын хяналтын байцаагч, ахлах дэслэгч Х.Баатарзориг, Холбоо зарлан мэдээлэл хариуцсан мэргэжилтэн, ахмад Г.Нэргүйбаатар нарын бүрэлдэхүүнтэй зохион байгуулан ажилласан.