Мэдээ мэдээлэл

17
09 сар
2020
ТУШААЛЫН ХЭРЭГЖИЛТИЙГ ХАНГАН АЖИЛЛАЖ БАЙНА

Онцгой байдлын ерөнхий газрын даргын А/99 дүгээр тушаалаар батлагдсан “ Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн зөвлөлийн ажиллах “ журмыг үндэслэн Орхон аймгийн Онцгой байдлын газрын Эрдэнэт үйлдвэр төрийн өмчит үйлдвэрийн газрын Гэрээт Гал түймэр унтраах, аврах 58 дугаар ангийн Хөдөлмөрийн аюулгүй байдал,эрүүл ахуйн салбар зөвлөл байгуулагдсан.

Салбар зөвлөлийн гишүүд дээрх журмыг үндэслэн Онцгой байдлын асуудал эрхэлсэн байгууллагад гал унтраах болон аврах ажиллагаанд хэрэглэгдэж байгаа иж бүрэн хөдөлмөр хамгааллын хувцас, багаж зэвсэглэмж бүхий 2 ширхэг манекен ангийн коридорт өөрсдийн дотоод нөөц бололцоогоор шинээр шилэн хорго, гэрэлтүүлэг хийж байрлуулсан. Дээрх манекеныг байршуулснаар Гал түймэр унтраах, аврах ангиар үйлчлүүлж байгаа үйлдвэрийн ажилчид болон иргэд Аврагч-гал сөнөөгчийн хувцас хэрэглэлтэй танилцах зориулалтыг мэдэж авах юм.

Мөн ангийн коридорт Онцгой мэдээ сонинд тавигдсан Гал түймэр унтраах, аврах ангийн холбогдолтой мэдээ мэдээллийг байршуулсан гэрэлт жааз шинээр хийж байршуулсан.