Аймгийн Засаг даргын 2019 оны 03 дугаар сарын 12-ны өдрийн А/143 дугаар захирамжаар тус аймгийн төрийн байгууллагуудад ЧАНАРЫН МЕНЕЖМЕНТИЙН ТОГТОЛЦОО ISO-9001 Олон улсын стандарт нэвтрүүлэх ажил эхлүүлсэн.

Энэ ажлын үр дүнгээ үнэлүүлж 2020 оны 06 дугаар сарын 20-ний өдөр баталгаажин Онцгой байдлын газар Гэрчилгээг гардан авч тус тогтолцоог албаны үйл ажиллагаанд албан ёсоор  нэвтрүүлэн ажиллаж байна. 

Харин өнөөдөр буюу 2020 оны 09 дүгээр сарын 23-ны өдөр Орхон аймгийн төрийн байгууллагуудад Чанарын удирдлагын тогтолцооны ISO-9001:2015 Олон улсын стандарт нэвтрүүлэх, цахим систем төрийн байгууллагын бүтээмжийг дээшлүүлэх зорилтын хүрээнд Төрийн үйлчилгээг цахимжуулж, шат дамжлагыг бууруулан хүнд суртлыг арилгах талаар бодит ажил зохион байгуулж үр дүнд хүрсэнийг үнэлэн аймгийн Засаг даргын орлогч С.Батжаргал Батламжийг гардуулан өглөө

Бид цаашид Стандартын хүрээнд алба хаагчдаас иргэдэд үзүүлэх үйлчилгээг чирэгдэлгүй, түргэн шуурхай, ил тод байх асуудлыг анхаарч, иргэдээс ирүүлсэн санал хүсэлтийг үйл ажиллагаандаа тусгаж ажиллах, мөн алба хаагчдын албандаа хандах хандлагыг өөрчлөх, сэтгэл ханамжийг нэмэгдүүлэхэд анхаарч ажиллаж байна.