Орхон аймгийн Засаг даргын 2020 оны 09 дүгээр сарын 10-ны өдрийн А/541 дүгээр “Мод тарих ажлыг зохион байгуулах тухай” захирамжийн хэрэгжилтийг хангах ажлын хүрээнд Онцгой байдлын газраас гаргасан хуваарийн дагуу Баян-Өндөр сумын Цагаанчулуут багийн нутаг дэвсгэрт Гал түймэр унтраах, аврах 56 дугаар анги 24 ширхэг чацарганы суулгац,

“Эрдэнэт үйлдвэр” “ТӨҮГ“-ын Байгаль орчны ажилчидтай хамтран Баян Өндөр уулын зүүн талд гал түймэр унтраах, аврах 58 дугаар ангийн бие бүрэлдэхүүн тус тус мод тарих ажлыг зохион байгуулсан бөгөөд тус анги нь 50 ширхэг Агч мод тарьжээ.