Орхон аймгийн Онцгой байдлын газрын Эрдэнэт үйлдвэр төрийн өмчит үйлдвэрийн газрын гэрээт Гал түймэр унтраах, аврах 58 дугаар анги Онцгой байдлын ерөнхий газрын тэргүүн дэд даргын баталсан Яндангаа хөөлье нэгдсэн арга хэмжээний удирдамжит ажлын хүрээнд Онцгой байдлын газрын даргын баталсан хуваарийн дагуу 2020 оны 10 дугаар сарын 26-ны өдөр Баян-Өндөр сумын булаг багийн нутаг дэвсгэрт нээлттэй хаалганы өдөрлөг зохион байгуулан ажиллалаа. Өдөрлөгт арга хэмжээг багийн засаг дарга болон хэсгийн ахлагч нартай хамтран зохион байгууллаа.

Нэгдсэн арга хэмжээний өдөрлөгөөр Гал түймэр унтраах, аврах ангид ашиглагдаж байгаа Гал түймэр унтраах болон аврах ажиллагаанд хэрэглэгддэг техник хэрэгсэл болон багаж зэвсэглэмжийг ард иргэдэд танилцуулан ажилласан.