Улсын онцгой комиссын 2020 оны 04 албан даалгавар, аймгийн Засаг даргын 2020 оны А/626 дугаар захирамж Маскаа зүүе, гараа угаая-2 аяны хүрээнд Онцгой байдлын газраас Тик ток хэлбэрээр челленж эхлүүлсэн. Тус газраас челленжид Цагдаагийн газар, Эрүүл мэндийн газар, Мэргэжлийн хяналтын газруудыг дуудсан. Эдгээр байгууллагууд цааш 3 хоногийн дотор тус тус 3-н ААНБ-ыг дуудаж челленжийг үргэлжлүүлэх юм. Ингэснээр аяны хэрэгжилт сошиалд хурдацтай тархаж олон ААНБ болон иргэдийг Амны хаалтаа зүүе, Гараа угаая -2 аянд уриалах юм