Аймгийн хэмжээнд нийтийн эзэмшлийн зам талбай, томоохон зах худалдааны төвүүдэд ариутгал халдваргүйтгэлийн ажил 12-ны өдрөөс эхлэн хийгдэж байна. Тус ажилд ГТУА-56, 58, 68, 81 дүгээр ангийн алба хаагчид тусгай зориулалтын 4 автомашинтайгаар гүйцэтгэн ажиллаж байна. Одоогийн байдлаар нийт 28.115м2 талбайд ариутгал хийгдлээ.