Орхон аймгийн Засаг даргын 2020-11-11-ний өдрийн А/671 тоот захирамжаар 2020 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн 06.00 цагаас 2020 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн 06.00 цаг хүртэл хугацаанд Орхон аймгийг гамшгаас хамгаалах бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжүүллээ.

Мөн тогтоосон хугацаанд аймгийн хэмжээнд хот хооронд болон орон нутгийн зорчигч тээврийн хэрэгслийн үйл ажиллагааг зогсоож, нийтийн тээврийн үйл ажиллагааг өглөө 07.00 цагаас 09.00 цаг, орой 17.00 цагаас 20.00 цаг хүртэл тогтоосон чиглэлийн дагуу явуулах зохицуулалт хийж, хяналтын постууд гарган ажиллаж эхэллээ. Төрийн байгууллагууд болон хуулийн этгээдийг ажлын тусгай горимд шилжүүлсэнтэй холбогдуулан Гамшгаас хамгаалах мэргэжлийн алба, сумдын ерөнхий зориулалтын мэргэжлийн анги, Онцгой байдлын газар, Эрүүл мэндийн газар, Цагдаагийн газар, Мэргэжлийн хяналтын газар, Бүсийн оношилгоо эмчилгээний төв, Өрхийн эрүүл мэндийн төвүүд, Эрдэнэт үйлдвэр ТӨҮГ-ын Эмнэлэг сувиллын цогцолборын бэлэн байдлыг хангаж ажиллуулах, бусад байгууллагууд, хуулийн этгээд байгууллага дээрээ зохицуулалт хийж, зайлшгүй шаардлагатай албан тушаалтнуудаас бусад албан хаагчдыг бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжсэн хугацаанд ажиллуулахгүйгээр цалин хөлсийг тооцож олгохыг байгууллгын урирдлагуудад зөвшөөрлөө.