МУ-ын ЗГ-ын 2020 оны 178 тогтоол, АЗД-ын А/671 захирамжаар 2020.11.12-2020.11.17-ны 06 цаг хүртэл Гамшгаас хамгаалах бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжүүллээ.

Үүнтэй холбоотойгоор Онцгой байдлын газрын ГТУА-56,58,81 дүгээр ангиуд, ангиллын сургалт сурталчилгаа урьдчилан сэргийлэх асуудал хариуцсан мэргэжилтнүүд 2020 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр 3 хэсэгт хуваагдан Баян-Өндөр сумын төв, гэр хорооллын болон алслагдсан нутаг дэвсгэрт оршин суудаг иргэд болон ААНБ-уудад Ковид-19 халдвараас урьдчилан сэргийлэх ухуулга, сурталчилгаа, зөвлөмжүүдийг өгч иргэдэд амны хаалтаа тогтмол зүүж, гараа сайтар угааж ариутгах, гэр орондоо ариутгал цэвэрлэгээ хийх, дархлаагаа дэмжих зэрэг ДЭМБ-аас өгч буй зөвлөмжүүдийг шуурхай албаны автомашины чанга яригчаар сурталчлан ажиллалаа