Орхон аймгийн Засаг даргын 2020 оны А/601 дүгээр захирамжаар байгуулагдсан эрсдэлийн үнэлгээ, төлөвлөлтийн бүлэг Шадар сайдын 2017 оны 08 дугаар тушаалаар батлагдсан журмын дагуу “Орхон аймагт коронавируст халдвар тархах эрсдэлийн салбар дундын үнэлгээг 2020 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр хийлээ. Үнэлгээгээр магадлал нь өндөр, үр дагаварын түвшин өндөр, эрсдэлийн үнэлгээний матрицаар ӨНДӨР эрсдэлтэй үнэлэгдлээ. Үнэлгээний ажлын хэсгээс зөвлөмжийг хүргүүлэн, хэрэгжүүлэх ажлын төлөвлөлтөд тусгуулан ажиллаж байна.