Олон улсын ахмадын баярыг тохиолдуулан Онцгой байдлын
газрын хамт олон  2020 оны 09 дүгээр сарын 26-ны өдөр нийт 70 ахмад
дайчидаа хүлээн авч хүндэтгэл үзүүллээ.

Онцгой байдлын газрын хамт олныг төлөөлж Хойд бүсийн төв-Орхон аймгийн Онцгой байдлын газрын дарга, хурандаа Г.Ганбаатар мэндчилгээ дэвшүүлэн үг хэлсэн. Ахмад дайчдыг төлөөлж Ахмадын хорооны дарга Бэлтгэл Хошууч, Д.Жамсран мэндчилгээ дэвшүүлэн үг хэлсэн

Мөн арга хэмжээний үеэр алба хаагчид урлагын номерын тоглолт үзүүлж ахмадын дунд хөгжөөнт тоглоом, караоке тэмцээн, сугалаа сугалуулан хүндэтгэлийн арга хэмжээг хөгжилтэй үр бүтээлтэй тэмдэглэн өнгөрүүллээ