Онцгой байдлын ерөнхий газрын 2/2129 дүгээр үүргийн дагуу Орхон аймгийн хэмжээнд “Яндангаа хөөлье" аяны хүрээнд хийх ажлын төлөвлөгөөг аймгийн Засаг даргын орлогч С.Батжаргалаар батлуулан өнөөдөр буюу 2020 оны 10 дугаар сарын 01-ний өдөр Онцгой байдлын газар, Эрүүл мэндийн газар, Байгаль орчин аялал жуулчлалын газар, Мэргэжлийн хяналтын газар, Цагдаагийн газартай хамтран иргэд олон нийтийн дунд удирдамжит арга хэмжээний талаар сурталчилах зорилгоор хэвлэлийн бага хурал зохион байгууллаа Тус ажлыг ETV, NOMIN HDTV, Тэнгэр телевизүүдээр болон Эрдэнэт инфо сайтуудаар дамжуулан иргэдэд түгээж ажиллалаа. Тус хурлаар угаарын хийн хорлогод өртсөн хүнд илрэх шинж тэмдэг, үзүүлэх анхны тумламж, авах арга хэмжээний талаар, яндангаа хөөлөөгүйн улмаас учрах хор уршиг болон пийшин зуухны аюулгүй байдлын талаар мэдвэл зохих урьдчилан сэргийлэх арга хэмжээний талаар мэдээллээ.

Аяны хүрээнд Баян-Өндөр сумын Уртын гол, Яргуйт, Эрдэнэ, Дэнж багуудын 676 айл өрхөд аяны талаар сурталчилж, угаарын хийн хордлогын талаар мэдээлэл, анхааруулга, зөвлөмжүүдийг хүргэн ажиллаж байна.