Халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх “Өрхийн бэлэн байдал” сургалтыг  Зуунмод сумын 1 дүгээр багийн хурлын танхимд 2015 оны 08 дугаар сарын 31-ны өдөр 14: 00 цагт багийн Засаг даргын хүсэлтээр багийн ард иргэд, аж ахуйн нэгжийг хамруулан гамшгийн эрсдлийг бууруулах Өрхийн бэлэн байдлыг сайжруулах, гамшиг ослыг хохирол багатай даван туулах чадвар, мэдлэгийг нэмэгдүүлэх зорилгоор сургалт  зохион байгуулж явууллаа.

Уг сургалтыг Зуунмод сумын Засаг даргын тамгын газар, Дэлхийн Зөн Монгол Төв ОНХХ газартай хамтран 1 дүгээр багийн ажилтан албан хаагч, гэрээр айлчлагч, хэсгийн ахлагчид болон өндөр настан идэвхитэй оролцлоо.

Сургалтын үндсэн сэдвүүд болох Уур амьсгалын өөрчлөлт, байгалийн гамшгийн эрсдэлийг бууруулах уламжлалт арга ухаан, Гал түймрийн аюулаас урьдчилан сэргийлэх болон Өрхийн бэлэн байдал сэдвээр 2 цагийн онолын хичээлүүдийг оролцогчдод  зааж тухайн сэдвүүдийг  иргэд ахмад настангуудтай ярилцан Гамшиг ослоос урьдчилан сэргийлэх үзлэг шалгалтыг айл өрхөөр явуулж иргэний үүргээ биелүүлээгүй иргэдэд хариуцлага хүлээлгэх нь зүйтэй юмаа, хот төлөвлөлтөн дээр анхаар нь зүйтэй, зөвшөөрөлгүй газар буусан айлыг хариуцлага тооцох хэрэгтэй гэх мэт санал яригдаж байлаа.