Гал түймэр унтраах, аврах 68 дугаар ангийн ахлах дэслэгч Б.Пүрэвдорж захирагчтай 1 дүгээр салаа төлөвлөгөөнд тусгагдсан тархалтын сургуулийг XX цэцэрлэг дээр 11 дүгээр сарын 06-ны өдөр хийж гүйцэтгэсэн.X цэцэрлэгийн багш ажилчдад Гал түймрийн аюулаас урьдчилан сэргийлэх, эрсдэлийг бууруулах, бэлэн байдлаа хангах сэдвээр 2 цагийн сургалтыг зохион байгуулж тус цэцэрлэгийн А байрны гал зуухны өрөөнд гал гарсан цагийн байдал өгч багш ажилчдыг гамшиг, осол, гал түймрийн үед нүүлгэн шилжүүлэлтийг цэцэрлэгийн багш ажилчид, 5 ангийн 160 хүүхдийг аврах гарцаар аюулгүй бүсэд гаргаж Гал түймэр унтраах, аврах 68 дугаар ангийн 1 дүгээр салаа дуудлагаар ирж тархалт хийж ажилласан. Багш ажилчид болон цэцэрлэгийн хүүхдүүдэд гал унтраах автомашин, багаж зэвсэглэмжтэй танилцуулж, багш ажилчдыг гал унтраагуултай зөв ажиллах талаар зөвлөгөө өгч гал унтраах дадлага сургуулилт хийлгэж ажиллалаа.