Төрийн албаны зөвлөлийн Төв аймаг дахь салбар зөвлөл, төрийн захиргааны удирдлагын хэлтсийн үйл ажиллагаа, " Хүртээмжтэй чанартай төрийн үйлчилгээний жил"ийн ажлын хүрээнд иргэд, олон нийтэд сурталчилгааны ажлыг зохион байгуулах, Онцгой байдлын газрын үндсэн чиг үүрэг, гамшгаас урьдчилан сэргийлэх чиглэлээр зохион байгуулж байгаа үйл ажиллагааны танилцуулга, гамшгаас хамгаалах тухай хууль, галын аюулгүй байдлын тухай хуулийг сурталчилах зорилгоор Төв аймгийн төрийн байгууллагуудын нээлттэй хаалганы өдөрлөгт оролцлоо.