Хан-Уул дүүргийн 9 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Аюут” өрхийн эмнэлгийн 9 ажилтан, албан хаагчдад 1 цагийн хугацаатай танхимын сургалтыг 2020 оны 10 дугаар сарын 27-ны өдөр зохион байгууллаа.

Сургалтаар эмч, ажилтнууд гал түймэр, гамшиг ослоос урьдчилан сэргийлэх, гал түймрийн аюулаас урьдчилан сэргийлэх, аюулгүй ажиллаж амьдрах арга ухаанд сургах, хууль, эрх зүйн мэдлэгийг дээшлүүлэх чиглэлээр “Гамшгаас хамгаалах тухай хууль”, “Галын аюулгүй байдлын тухай хууль” болон “Гал түймэр” сэдвээр онолын мэдлэг олгож, оролцогчдод гал түймэр, газар хөдлөлтийн аюул, коронавирусийн халдвараас урьдчилан сэргийлэх 3 төрлийн гарын авлага, материал 27 ширхэгийг тарааж ажиллалаа.

Мөн “Яндангаа хөөлье” аяныг сурталчлан таниулж,  яндангаа хөөлөх, угаартах эрсдэлээс урьдчилан сэргийлэх, яндангийн залгаасыг зөв хийх, анхан шатны гал унтраагуурыг зөв ашиглах зөвлөмж, мэдээлэл хүргэлээ.