Хан-Уул дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Мөнхийн үсэг” группийн “Эко Пак Монгол”, “МҮЦХ”, “Мөнхийн үсэг” ХХК-ийн 109 ажилтан, албан хаагчдад 2020 оны 10 дугаар сарын 27-ны өдөр тус байгууллагын спорт зааланд танхимын сургалт зохион байгууллаа.

Гамшиг осол, гал түймрийн аюулаас урьдчилан сэргийлэх, аюулгүй ажиллаж амьдрах арга ухаанд сургах, мэдлэгийг дээшлүүлэх зорилгоор 1 цаг 30 минутын хугацаатай зохион байгуулсан тус сургалтаар “Гамшгаас хамгаалах тухай хууль”, “Галын аюулгүй байдлын тухай хууль” болон “Гал түймэр” сэдвээр танхимын сургалтыг зохион байгуулж, 3 төрлийн 327 ширхэг гарын авлага, материал тарааж ажиллалаа.

Мөн “Яндангаа хөөлье” аяныг сурталчлан таниулж,  яндангаа хөөлөх, угаартах эрсдэлээс урьдчилан сэргийлэх, яндангийн залгаасыг зөв хийх, анхан шатны гал унтраагуурыг зөв ашиглах зөвлөмж, мэдээлэл хүргэлээ.