Сэргэлэн сумын Ерөнхий зориулалтай мэргэжлийн ангийн бие бүрэлдэхүүн Аж ахуйн нэгж байгууллагын 42 иргэнд Аймгийн Хүнс хөдөө аж ахуйн газар, Эрүүл мэндийн газартай хамтран Команд штабын сургалтыг 3 өдөр зохион байгуулан явууллаа.\

Команд штабын сургалтаар тус сумын мэргэжлийн ангийн аранз, хувцас жигдрүүлэн Сумын төвийн ойролцоох хог хаягдалыг "МАК" ХХК-тай хамтран 1 сая төгрөгний шатхуун зарцуулан цэвэрлэв.

Мөн МУ-ын Ерөнхийлөгчийн 2010 оны 63 дугаар Зарлиг, Байгаль орчин нийгэм хамгаалал аялал жуулчлалын сайдын 2015 оны А/146 дугаар тушаалаар гаргасан "Нэг сая мод ургуулах хөдөлгөөн" уриан дор 500 ширхэг Улиас, Чацаргана, Мойл, Үхрийн нүд, Бургас зэрэг мод бутыг тарьж, 86 айл өрхийн малын саравч, нойлд ариутгал халдваргүйжүүлэлтийн ажлыг зохион байгуулан ажиллалаа.