Цаг үеийн нөхцөл байдалтай холбогдуулан Орхон аймгийн Онцгой байдлын газрын Ангиллын сургалт сурталчилгаа, урьдчилан сэргийлэх асуудал хариуцсан мэргэжилтэн, дэслэгч Д.Болорцэцэг Дэлхийн зөн Монгол ОУБ-тай хамтран “Гамшигт тэсвэртэй хотууд”- төслийн хүрээнд “Гал түймрийн аюулаас урьдчилан сэргийлэх”- Теле хичээлийг зохион байгуулсан. Ингэснээр ард иргэд ахуйн хүрээнд гарч байгаа объектын түймэр, болон өнжмөл өвс, үнс нурам, цахилгаанаас үүдэлтэй гал түймрийн аюулаас урьдчилан сэргийлэх, мэдлэг мэдээллээр хангагдаж байна. Тус хичээлийг Орон нутгийн 7 телевиз 3 сайт Баян-Өндөр сум, Жаргалант сумын нийт 24 баг, болон youtube, Facebook – группуудэд байршуулж цахимаар сургалтуудаар урьдчилан сэргийлэх ажлыг зохион байгуулан ажиллаж байна.