Цаг үеийн нөхцөл байдалтай холбогдуулан Ерөнхий боловсролын сургууль цэцэрлэгүүд түр хугацаанд зогссонтой холбогдуулан Орхон аймгийн Онцгой байдлын газрын Ангиллын сургалт сурталчилгаа, урьдчилан сэргийлэх асуудал хариуцсан мэргэжилтэн, дэслэгч Д.Болорцэцэг Дэлхийн зөн Монгол ОУБ-тай хамтран “Гамшигт тэсвэртэй хотууд”- төслийн хүрээнд “Бага насны хүүхдийг ахуйн ослоос урьдчилан сэргийлэх”- Теле хичээлийг зохион байгуулсан. Ингэснээр эцэг эхчүүд хүүхдээ хараа хяналттай байлгах, ахуйн хүрээнд гарч болох осол гэмтлээс урьдчилан сэргийлэх, мэдээ мэдээллээр хангагдаж байна. Тус хичээлийг Орон нутгийн 7 телевиз 3 сайт Баян-Өндөр сум, Жаргалант сумын нийт 24 баг, болон youtube, Facebook – группуудэд байршуулж, иргэдэд урьдчилан сэргийлэх сургалтуудыг цахимаар зохион байгуулан ажиллаж байна.