Дэлхий даяар “Гамшгийн эрсдэлийг бууруулах Олон Улсын өдөр”-ийг олон нийтийн дунд жил бүрийн 10 дугаар сарын 13-ны өдөр зохион байгуулж, гамшгийн эрсдэлийг бууруулах үйл ажиллагааг сурталчлан таниулдаг уламжлалтай.

НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 2009 оны 64/200 дугаар шийдвэрээр дээрх тэмдэглэлт өдрийг энэ жил Онцгой байдлын ерөнхий газраас зарласан “Гамшгийн эрсдэлийн удирдлага” уриан дор Хан-Уул дүүргийн Онцгой байдлын хэлтэс  иргэд, олон нийтэд чиглэсэн нэгдсэн арга хэмжээ зохион байгуулж, тэмдэглэн өнгөрүүлнэ.

Мишээл экспо төвд 10.00 цагт зохион байгуулагдах дээрх арга хэмжээнд дүүргийн Улаан загалмайн хороотой хамтарч иргэд, олон нийтийг аюулгүй амьдрах арга ухаанд сургах, гамшгийн эрсдэлийг бууруулах ач холбогдлыг танин мэдүүлэх зорилгоор зохион байгуулна.

Монгол Улсын Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн Нарийн бичгийн даргын 2011 оны 03 дугаар сарын 21-ний өдрийн 08 дугаар захирамжаар хүн нэг бүрийн үүргэвчинд байвал зохих зүйлсийн жагсаалтыг баталсан байдаг. Иймд иргэд та бүхэнд гамшгийн үед хэрэглэх хүн нэг бүрийн үүргэвчинд байвал зохих зүйлсийн жагсаалтыг хүргэж байна.