“Олон нийтийн оролцоотой гамшгийн эрсдэлийг бууруулах үндэсний хөтөлбөр”-ийг  хэрэгжүүлэх хүрээнд иргэдэд Аюулгүй амьдрах ухааны боловсрол олгох чиглэлээр Онцгой байдлын ерөнхий газар Насан туршийн боловсролын үндэсний төв хооронд хамтран ажиллах санамж бичиг байгуулан ажиллаж байгаа бөгөөд  энэ хүрээнд орон нутгийн Насан туршийн боловсролын төвийн багш, мэргэжилтнүүдэд болон боловсролын байгууллага, иргэд гэсэн гийт 40 хүний бүрэлдэхүүнтэй  гамшгаас хамгаалах чиглэлээр чадавхижуулах сургалтыг Каритас Монгол ТББ-тай өнөөдөр буюу 2020.01.20-ноос 2020.01.21-ний өдрүүдэд хамтран зохион байгуулж байна.