Дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ ТӨХК” Өндөр хүчдэл түгээх төвийн 30 ажилтан, албан хаагчдад 1 цагийн хугацаатай танхимын сургалтыг өнөөдөр /2020.10.02/ зохион байгууллаа.

Сургалтаар “Галын аюулгүй байдлын тухай хууль”, “Гамшгаас хамгаалах тухай хууль”, “Бэлэн бай” багц хичээлийн “Гал түймэр” сэдвээр мэдлэг олгож, “Анхаар” аппликэйшнийг танилцуулан ахуйн болон гал түймрийн аюул, тарваган тахлын халдвараас урьдчилан сэргийлэх, сэрэмжлүүлэг бүхий 5 төрлийн 150 ширхэг гарын авлага, материал тарааж, баталгааны хуудсаар сургалтыг баталгаажууллаа.