Нийслэлийн Засаг даргын 2020 оны “Тарваган тахал болон хүн, малын гоц халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх талаар авч хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тухай” А/1024 дүгээр захирамжийн хэрэгжилтийг хангах ажлын хүрээнд Хан-Уул дүүргийн Засаг даргын 2020 оны “Тарваган тахал болон хүн, малын гоц халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх талаар авч хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тухай” А/331 дүгээр захирамжаар дүүргийн нутаг дэвсгэрт байрлах авто тээврийн шалган нэвтрүүлэх товчоодод 2020 оны 08 дугаар сарын 15-ны өдрөөс 10 дугаар сарын 15-ны өдрийг хүртэлх хугацаанд холбогдох мэргэжлийн байгууллагууд хяналт, шалгалт зохион байгуулан ажиллаж байна.

Авто тээврийн “Өлзийт” шалган нэвтрүүлэх товчоонд нийслэлийн Мэргэжлийн хяналтын газар, Мал эмнэлгийн газар, Хүрээлэн буй орчны цагдаа, дүүргийн Онцгой байдлын хэлтэс, Замын цагдаагийн хэлтэс, “Таван толгойн уулзвар”-ын шалган нэвтрүүлэх товчоонд нийслэлийн Мал эмнэлгийн газар, дүүрэг дэх Цагдаагийн газар, Онцгой байдлын хэлтсийн алба хаагчид тарваган тахал болон хүн, малын гоц халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх чиглэлээр хяналт шалгалт, үзлэг тандалтыг 24 цагаар гүйцэтгэж байна.  

Дээрх товчоодоор 2020 оны 08 дугаар сарын 15-наас 08 дугаар сарын 27-ны өдрийн хугацаанд нийт 10,163 тээврийн хэрэгсэл дамжин өнгөрсөн ба ачаа тээш бүхий 306 тээврийн хэрэгслийг шалгахад зөрчил илрээгүй байна.