Гамшиг осол, гал түймрийн аюулаас урьдчилан сэргийлэх, аюулгүй ажиллаж амьдрах арга ухаанд сургах, мэдлэгийг дээшлүүлэх зорилгоор “Темпл ланд” ХХК-ийн ажилтан, албан хаагчдад өнөөдөр 3 үе шаттайгаар нийт 4 цагийн хугацаатай танхим, дадлага хосолсон сургалтыг зохион явууллаа.

Гал түймэр унтраах, аврах 14-р ангитай хамтарч, 3-р салааны захирагч дэслэгч Б.Номин-Эрдэнээр ахлуулсан нийт 8 алба хаагч, 2 автомашинтайгаар төлөвлөгөөт тархалтын сургууль зохион байгууллаа. 
Мөн тус байгууллагын ажилтан, албан хаагчид гадна талбайд тусгайлан бэлтгэсэн тэвшинд гал унтраагуураар анхан шатны гал унтраах дадлага хийж, онолын мэдлэгээ бататгалаа.
Сургалтанд хамрагдагсдад нийт 5 төрлийн /гал түймэр, үер усны осол, тарваган тахал, коронавирусийн халдвар/ гарын авлага, тараах материал 400 ширхэгийг тарааж, баталгааны хуудсаар сургалтыг баталгаажуулж ажиллалаа.