Нийслэлийн Онцгой байдлын газрын тэргүүн дэд даргын 2020 оны 08 дугаар сарын 18-ны өдөр баталсан “Коронавирусийн цар тахлын халдвараас урьдчилан сэргийлэх, эрсдэлийг бууруулах, иргэдийн үүрэг, хариуцлагыг дээшлүүлэх сургалт, сурталчилгааны ажлын удирдамж”-ийн хүрээнд Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 14, 30, 65 дугаар ангийн алба хаагчид 2020 оны 08 дугаар сарын 25-ны өдрөөс дүүргийн нутаг дэвсгэрт байрлах бүх шатны боловсролын байгууллага, аж ахуйн нэгж байгууллагын барилга, байгууламж, орон сууцны орц, гарц дээр “Эрсдэлийг бууруулж маскаа зүүцгээе, их хотын соёлыг хэвшүүлье’’ сэдэвт  2 төрлийн стикер наалтыг наан байршуулах ажлыг зохион байгуулж ажиллаж байна.

Дүүргийн нутаг дэвсгэр дэх 21 хорооны төрийн болон хувийн хэвшлийн аж ахуйн нэгж, боловсролын бүх шатны байгууллага, мөн орон сууцны орц, гарц дээр нийт 5420 ширхэг стикер, наалтыг байршуулаад байна.