Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэр дэх 4-16 дугаар хорооны гэр хорооллын айл өрхүүдэд пийшин, зуух, яндангийн аюулгүй байдлыг хангуулах, галлагаанаас үүдэлтэй гал түймэр, угаарын хийн хордлого, осол эндэгдлээс урьдчилан сэргийлэх нэгдсэн арга хэмжээг энэ сарын 15-ны өдрийг дуустал зохион байгуулж байна.

Гамшгаас хамгаалах тухай хууль, Галын аюулгүй байдлын тухай хууль, Монгол улсын Их хурлын 2018 оны “Агаарын бохирдлыг бууруулахтай холбогдуулан авах арга хэмжээний тухай” 2 дугаар тогтоол, Засгийн газрын 2018 оны “Түүхий нүүрс хэрэглэхийг хориглох тухай” 62 дугаар тогтоол, нийслэлийн Засаг даргын 2020 оны “Угаарын хийн хордлогоос урьдчилан сэргийлэх, эрсдлэлээс хамгаалах зарим арга хэмжээний тухай” А/346,  “Өвөлжилтийн бэлтгэл ажлыг хангаж, хяналт тавих тухай” А/1036 дугаар захирамж,  Онцгой байдлын хэлтсийн даргын 2020 оны “Өвөлжилтийн бэлтгэл ажлыг хангуулах хяналт, шалгалт зохион байгуулах тухай” А/34 дүгээр тушаал, удирдамжийн дагуу гэр хорооллын айл өрхүүдэд хяналт шалгалтыг зохион байгуулж, заавар зөвлөмж өгч байна.