“Монголын үндэсний радио” Фм-106,0 радиод Онцгой байдлын хэлтсээс зохион байгуулж буй айл өрхийн галын аюулгүй байдлыг хангуулах болон Коронавирусийн цар тахлын халдвараас урьдчилан сэргийлэх, эрсдэлийг бууруулах, иргэдийн үүрэг, хариуцлагыг дээшлүүлэх сургалт, сурталчилгааны ажлын удирдамжийн хүрээнд хийж буй стикер наалтын нэгдсэн арга хэмжээний талаар болон бусад хийгдэж буй цаг үеийн мэдээ, мэдээллийг өгч ажиллалаа. Мөн гал түймэр, угаарын аюулаас урьдчилан сэргийлэх сэрэмжлүүлэг мэдээллийг өгч, тус радиогоор өдөрт 3 удаагийн давталттайгаар нэвтрүүлж иргэд, олон нийтэд хүргэж байна.