Тарваган тахал өвчнөөс урьдчилан сэргийлэх ажлыг эрчимжүүлэх зорилгоор 2020 оны 08 дугаар сарын 13-ны өдөр дүүргийн Засаг даргаар батлуулсан “Тарваган тахал болон хүн, малын гоц халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх талаар авч хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тухай” А/331 дүгээр захирамжийн дагуу “Өлзийт”, “Таван толгойн уулзвар”-ын авто тээврийн шалган нэвтрүүлэх товчоод 2020 оны 8 дугаар сарын 15-ны өдрөөс 2020 оны 10 дугаар сарын 15-ны өдрийг хүртэлх хугацаанд хяналт, шалгалт зохион байгуулж, Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах аврах 30, 65 дугаар ангийн алба хаагчид мэргэжлийн байгууллагуудын томилгоот алба хаагчдын хамт 24 цагаар үүрэг гүйцэтгэн ажиллаж байна.

Үүнтэй холбогдуулан тус халдвараас урьдчилан сэргийлэх ажлыг эрчимжүүлэх хүрээнд мэдээлэл бүхий самбарыг бэлтгэн дээрх 2 пост дээр хотоос орох, гарах иргэдийн зам дагуу байршууллаа.