Хэнтий  аймгийн  Засаг  даргын  2015 оны А/29дугаар захирамжийг хэрэгжүүлэх хүрээнд Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах салбар үүсэн байгуулагдсаны 40 жилийн ойг тохиолдуулан сумдын гамшгаас хамгаалах мэргэжлийн ангиудын дунд  “Аврагч-2015” аймгийн аварга шалгаруулах шилжин явах цомын төлөө тэмцээнийг  2015 оны 09-р сарын 18-ны өдөр Чингис хотод зохион явууллаа.

Тэмцээн зохион явуулах шүүгчдийн бүрэлдэхүүнд ерөнхий шүүгчээр ОБГ-ын ХНДАХАМэргэжилтэн Онцгой байдлын дэд хурандаа  Ж.Энхболд, Сургалт сурталчилгаа урьдчилан сэргийлэх харицсан мэргэжилтэн Онцгой байдлын дэслэгч Д.Тунгалагтуул, эмч, сэтгэл зүйч онцгой байдлын дэслэгч Н.Дарьсүрэн, ГХУХБайцаагч онцгой байдлын ахмад П.Батхуяг, Гал унтраах, аврах 32-р ангийн салааны захирагч онцгой байдлын ахлах дэслэгч Ч.Гантогтох, аврагч онцгой байдлын ахлах ахлагч Ц.Төмөрбаатар, гал сөнөөгч Онцгой байдлын ахлагч Э.Болд-эрдэнэ, ЭХАС-ын эмнэлгийн зааварлагч Онцгой байдлын дэд ахлагч Д.Цолмонтуяа нар ажиллав.

          Тэмцээнийг мэргэжлийн ангиудын дунд 7,5 км-ийн марш, торон саадыг туулах, байр зүй, химийн 1,2-р норматив, тэвшиндэх галыг унтраах, элстэй хайрцаг зөөх гэсэн 5 төрлөөр явуулж  нийт  8 багийн  72 тамирчид хурд хүч авхаалж самбаагаа дайчлан оролцлоо

        Сумдын гамшгаас хамгаалах мэргэжлийн ангийн “ Аврагч – 2015” аймгийн аврага шалгаруулах шилжин явах цомын төлөө тэмцээний нэгдсэн дүн гаргахад:

 

1-р байранд: Л.Мөнхбат ахлагчтай Дэлгэрхаан сумын баг тамирчид  алтан  медаль, цом, өргөмжлөл, мөнгөн шагналаар

2-р байранд :  Ү.Болор-эрдэнэ ахлагчтай Биндэр сумын баг  мөнгөн  медаль  ,өргөмжлөл , мөнгөн шагналаар

3-р  байранд:  Батсайхан ахлагчтай Дадал сумын баг  хүрэл медаль ,өргөмжлөл  мөнгөн  шагналаар

Тусгай  байранд:  Норовлин, Дархан сумдын багууд шалгарч өргөмжлөл, мөнгөн шагналаар тус тус шагнагдсан.

 

   Тэмцээнийг Хэнтий  аймгийн ЗДТГазар  1.3000.000  мянган төгрөгөөр  санхүүжүүлж шагнал  урамшуулалд зарцуулав.

                Тэмцээн  уралдааныг  явагдах   хугацаанд   сахилга  ёс  зүйн зөрчилгүй  зохион байгуулалтын  өндөр түвшинд  ажиллалаа .