Хан-Уул дүүргийн 17-р хорооны нутаг дэвсгэр байрлах “Эрдэнийн төгөл” хотхонд 2020 оны 07 дугаар сарын 04-ний өдрийн 23 цаг 26 минутанд гал гарсан дуудлага ирж, Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 14 дүгээр ангийн 1 дүгээр салаа очиж ажиллалаа. Ахлах ахлагч А.Ганхуягаар ахлуулсан алба хаагчид 25 минут ажиллан галыг унтрааж, тус 5 давхар байрнаас нийт 40 иргэнийг утаажилтын бүсээс гаргасан.Ийнхүү хурдан шуурхай ажилласанд тус хотхоны оршин суугчид талархал илэрхийлснийг цахим хуудаснаа хуваалцахад таатай байна.

АЮУЛ ЭРСДЭЛГҮЙ, АМГАЛАН АМЬДРАЛЫН ТӨЛӨӨ ТА, БИД ХАМТДАА!