Газар хөдлөлтийн гамшгийн аюулыг Өвөрхангай аймгийн Хархорин сумын иргэдэд “Газар хөдлөлтийн гамшгийн аюулыг иргэд, олон нийтэд таниулах өдрийг зохион байгуулах ажлын төлөвлөгөө”-ний дагуу ажиллалаа.

Батлагдсан төлөвлөгөөний дагуу ангиллын сургалт, сурталчилгаа, урьдчилан сэргийлэх асуудал хариуцсан мэргэжилтэн, дэслэгч М.Бундхорол 2020 оны 03 дугаар сарын 25-ны өдөр явуулав. 

 

Гурав: Удирдлагын бичиг баримтын талаар:

Монгол Улсын Засгийн газрын 2017 оны 67 дугаар тогтоолоор батлагдсан “Газар хөдлөлтийн аюулаас урьдчилан сэргийлэх, таниулах өдөр”, Үүрэг хүргүүлэх тухай Онугой байдлын ерөнхий газрын Гамшгаас урьдчилан сэргийлэх газрын даргын 2020 оны 10/642 албан тоот нь эрх зүйн үндэс болно.

 

Дөрөв. Хийгдсэн ажлууд

Газар хөдлөлтийн аюулаас урьдчилан сэргийлэх, таниулах өдрийн хүрээнд Өвөрхангай аймгийн Хархорин сумын иргэдэд дараах арга хэмжээнүүдийг зохион байгууллаа.

  1. Хархорин сум дахь Онцгой байдлын хэлтэс цахим хуудсанд “Газар хөдлөлтийн аюулаас урьдчилан сэргийлэх, таниулах өдөр”-ийн тухай мэдээлэл өгөв.
  2. Цахим цуврал сургалтыг насанд хүрэгчид болон хүүхдүүдэд зориулж хүргэлээ.
  • “Газар хөдлөлт гэж юу вэ?”
  • “Газар хөдлөлтийн аюулаас хэрхэн урьдчилан сэргийлэх вэ?
  • “Хүүхдүүдэд зориулсан газар хөдлөлтийн аюулаас урьчдилан сэргийлэх хичээл”
  • “Газар хөдлөлтийн өмнө, үед, дараа юу хийх ёстой байдаг вэ?”
  • “Газар хөдлөлтийн доргилтын хүчийн хэмжигдэхүүн, тэдгээрийн мэдэгдэх байдал”
  • Магнитуд гэж юу вэ?
  • Балл гэж юу вэ?
  1. Иргэд Газар хөдлөлт гэж юу болох, газар хөдлөлтийн өмнө, үед, дараа юу хийх ёстой байдаг талаар фотошопоор тараах материал бэлтгэн, сумын худалдааны төв, томоохон супермаркетууд, шатахуун түгээх станцууд, банкууд, эмийн сан, нэгдсэн эмнэлэг, өрхийн эмнэлэг зэрэг байгууллагад байршуулан давхардсан тоогоор 5032 хүнд хүрсэн байна.
  2. Онцгой байдлын хэлтсийн үйлчлэх хүрээний бусад 6 сумандаа “Хархорин сум дахь Онцгой байдлын хэлтэс” цахим хуудсан дээр байршуулан видео бичлэг, шторкыг сумынхаа цахим хуудсан байршуул, тараах материалыг хэвлэн олон хүн цуглардаг газар байршуулан ажиллах талаар зөвлөгөө өгч ажиллалаа.