Дэлхий нийтэд тархаад байгаа Коронавирусийн халдвараас урьдчилан сэргийлэх ажлыг эрчимжүүлэн 24 цагаар үүрэг гүйцэтгэн ажиллаж байгаа алба хаагчдад зориулж "Цагаан сүүний буян" ХХК-иас 100л аарц, 100л сүү хандивлалаа.

Вирус дэлхий даяар тархаж, хүн бүрийн сэтгэл тайван бус байгаа сүүлийн хэдэн өдөр Монголчууд маань бие биедээ өгөх сэтгэлийн дэм, тусламж, урмын үгс, хандив гээд олон сайхан үйл явдлууд ар араасаа хөвөрч байгаа нь таатай.

Энэ цаг үед нэг нь нийтийн төлөө, нийт нь нэгнийхээ төлөө ажиллаж байгаа танай хамт олонд ажлын өндөр амжилт хүсье.

Сайн үйлс бүхэн дэлгэрэх болтугай!