Улсын онцгой комиссоос  хот хоорондын зорчигч тээвэр, суудлын галт тэрэг болон орон нутгийн хуваарьт нислэг, хувийн тээврийн хэрэгслийн зорчих хөдөлгөөнийг 03 дугаар сарын 03-ны 6:00 цагт нээх болсонтой холбогдуулан хуралдлаа.

Үүнтэй холбоотойгоор зорчих хөдөлгөөнд оролцох иргэдийн аюулгүй байдлыг хангуулах, коронавирусийн халдвараас урьдчилан сэргийлэх ажлыг өндөр түвшинд авч хэрэгжүүлэхийг мэргэжлийн байгууллагуудад анхааруулав. Мөн халдварт өвчний дэгдэлт буурахгүй, дэлхий нийтийг цочроогоод байгаа энэ үед төр засаг, орон нутгаас гаргасан шийдвэрт хүндэтгэлтэй хандсанд талархаж цаашид ч хүндэтгэж ажиллахыг хүслээ.