Дорноговь аймгийн Сайншанд суманд худалдаа үйлчилгээний чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг “ШИНЭ ЭРГЭЛ” ХХК-иас аймгийн Онцгой комисст 1,000,000₮ хандивласныг тус компанийн захирал С.Шаравдорж өнөөдөр Онцгой комиссын орлогч, Онцгой байдлын газрын дарга, хурандаа А.Дашнямд гардуулж өглөө.

Сайн үйлсийн аянд нэгдэж сэтгэлийн хандиваа өргөсөөр байгаа нутгийн аж ахуйн нэгж байгууллага, иргэддээ аймгийн Онцгой комиссын гишүүдийн нэрийн өмнөөс талархсанаа илэрхийлье.

САЙН ҮЙЛС БҮХЭН ДЭЛГЭРЭХ БОЛТУГАЙ.

ДОРНОГОВЬ АЙМГИЙН ОНЦГОЙ БАЙДЛЫН ГАЗАР