Корона вирусийн дэгдэлттэй холбоотой Ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгийн үйл ажиллагааг хааснаас эцэг, эхчүүд ажилдаа явж, бага насны хүүхдүүд харгалзах хүнгүйгээр гэртээ үлдэх зайлшгүй тохиолдлын улмаас болзошгүй осол, гал түймрийн аюулаас урьдчилан сэргийлэх сэрэмжлүүлэг мэдээг Онцгой байдлын газраас иргэдэд цахим хуудаснаа тогтмол хүргэн ажиллаж байна.

Гэр хорооллын айл өрхүүдийн галын аюулгүй байдлыг хангах төлөвлөгөөт хяналт, шалгалтын хүрээнд өнөөдөр Сайншанд сумын нийт 7 багийн хэсгийн ахлагч нарт хамтран ажиллах талаар заавар, зөвлөмж өглөө.