Эрүүл мэндийн сайдын 2020 оны 1 дүгээр сарын 22-ний өдрийн “Шинэ коронавирусийн халдварын болзошгүй халдварын бэлэн байдлыг хангах тухай” 19 дүгээр албан даалгаврын хүрээнд Замын-Үүд Нэгдсэн эмнэлгийн Халдвартын тархвар судлаач эмч Г.Отгонсувд, Халдвар хяналтын эмч М.Сайхантуяа нар “Нэг удаагийн хамгаалах хувцас, хэрэглэл”-ийг хэрхэн зөв өмсөж, тайлах дадлага сургалтыг хийв.