Онцгой байдлын газраас зохион байгуулж буй айл өрхийн галын аюулаас урьдчилан сэргийлэх "Цагаан сар" нэгдсэн арга хэмжээний хяналт, шалгалтаар илэрсэн зөрчилтэй нэг өрхийн галын аюулгүй байдлыг хангуулах арга хэмжээг газар дээр нь авч шийдвэрлэлээ.
"Цахилгаан түгээх сүлжээ" ХХК-тай хамтран Сайншанд сумын 1-р багийн зорилтот нэг өрхийн цахилгааны дотор монтажийн утас, гал хамгаалагч, унтраалгыг шинээр сольж, цахилгааны аюулгүй байдлыг хангуулав.