Хан-Уул дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж байгаа Пицца Хат ХХК-ийн 39 ажилтан албан хаагчдад Онцгой байдлын хэлтэс, Гал түймэр унтраах, аврах 14 дүгээр  ангийн бүрэлдэхүүн болзошгүй гамшиг осол, гал түймрийн аюулаас урьдчилан сэргийлэх танхимын сургалтыг гал унтраах дадлага сургуультай хамтатган зохион байгуулав. Тус компанийн үйл ажиллагааны онцлог байдлыг судалсны үндсэн дээр хоол үйлдвэрлэл бэлтгэхдээ ашиглаж байгаа тоног төхөөрөмж, газ хадгалалтын горим, гал унтраах анхан шатны багаж хэрэгсэл, галын гедрантын ашиглалт хамгаалалт зэргийг болзошгүй гал түймэр гарсан үед ашиглах зааварчилгааг өглөө.

Гал түймэр тохиолдсон үед унтраах ажиллагааг гагцхүү онцгой байдлын албаны  үүрэг гэх ойлголт, хандлагыг өөрчлөх зүй ёсны шаардлагын хүрээнд аж ахуйн нэгж байгууллагууд, ажилтан албан хаагчид анхан шатны арга хэмжээг нэн даруй авч сурах,  гал гарах эрсдэлтэй нөхцөлд ажиллаж байгаа ажилтнууд өөрсдийн болоод бусдын амь нас, аюулгүй байдлыг хангахад суралцах мэдлэгийг энэхүү сургалтаар олгохыг зорьсон энэ удаагийн сургалтыг  тав дахь удаа зохион байгуулж байгаа юм.