Онцгой байдлын газрын хамт олон Олон улсын ахмадын баярын өдрийг тохиолдуулан ахмадуудаа хүлээн авч хүндэтгэл үзүүллээ. Энэ үеэр ахмадуудын дунд “АХА", Дартсны тэмцээн зохион байгуулж, албаны музейг үзүүллээ. “АХА" тэмцээний тэргүүн байранд ахмад ажилтан, бэлтгэл дэд хурандаа Г.Жаргалсайхан, дэд байранд бэлтгэл ахлах ахлагч М.Жамсранбазар, гутгаар байранд бэлтгэл ахлах ахлагч Т.Золбадрах шалгарсан бол Дартсны тэмцээний тэргүүн байранд бэлтгэл ахлах ахлагч С.Пүрэв-Ойдов, дэд байранд УНС-ын нярав Н.Алтангэрэл, гутгаар байранд бэлтгэл ахлах ахлагч Д.Олдох нар шалгарч өргөмжлөл мөнгөн шагналаар шагнагдлаа.
Мөн Гал түймэр унтраах, аврах 51 дүгээр ангийн 50 жилийн ойн медалиар 8 ахмад ажилтныг шагнаж, энэ онд тэтгэвэрт гарсан 4 ахмад ажилтанд хүндэтгэл үзүүлэв.