Тус албаны эрэлч нохой нь ОБЕГ-ын харъяа Үндэсний аврах бригадын Эрэлч нохой бэлтгэх 180 хоногийн сургалтанд хамрагдаж, уул хад, нурангинд эрэн хайх, аврах чиглэлээр сургаж бэлтгэгдсэн юм. Эрэлч нохой хөтлөгчөөр тус газрын Эрэн хайх аврах салбарын аврагч, нохой хөтлөгч ахлагч Г.Пүрэвдорж бэлтгэгдэн ажиллаж байна. Анхны дуудлагаар 09 дүгээр сарын 07-ны өдөр Тариат сумын Хорго багт сураггүй алга болсон иргэнийг эрэн хайх дуудлагаар ажиллаж үүргээ амжилттай гүйцэтгэсэн байна.